Би-Би-Си Кардиффийн "Дэлхийн дуучин" уралдаан

Чингис хааны одонт. МУГЖ, баритон Г. Ариунбаатар Би-Би-Си Кардиффийн "Дэлхийн дуучин" уралдааны романсын төрөлд тэргүүн байрыг эзэлж, энэхүү тэмцээнээс 2 дахь цомоо гардан авсан сайхан мэдээг та нартайгаа хуваалцаж байгаадаа их баяртай байна. Энэ жилийн романсын төрөлд Шотландын дуучин Катриoнa Морис мөн манай дуучинтай тэргүүн байрыг хуваалцан цомыг цугтаа гардан авсан билээ. Тэмцээний телевизийн шууд нэвтрүүлгийн үеээр мэргэжлийн дуурийн эксперт Мари Кинг Ариунбаатарын маань дууг сонсоод нулимсаа барьж дэвчилгүй дуслуулан хөтлөгчийн асуултад хариулах тэнхэлгүй болсон нь тэмцээний онцлох үйл явдлын нэг боллоо. Дуучин маань мөн ням гарагт болох мэргэжлийн дууны төрөлд тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр шилдэг 5-д шалгараад байгаа билээ. Дашрамд дурдахад Чингис хааны одонт дуучин маань ОХУ-ын Ардын жүжигчин Л. Дариймаа багшийгаа энэхүү тэмцээнд урьж авч ирсэн байна.